Thursday, November 29, 2012

Шүдний архаг үрэвсэлийн улмаас дараах хүндрэлүүд үүсдэг.
Ерөнхий
Синуситууд гэдэг нь хамрын дайвар хөндийн үрэвслийн шинжтэй бүлэг өвчний нэр юм.
Хамрын дайвар хөндийн үрэвсэл нь дотроо хэд хэдэн янз байдаг. Үүнд:
Гайморит. Дээд эрүүний хөндийн (гайморын) салст бүрхүүлийн үрэвсэл
Фронтит. Духны хөндийн үрэвсэл
Этмоидит. Торлог ясны хөндийн үрэвсэл
Сфеноидит. Нум хэлбэрийн хөндийн үрэвсэл багтана.
Өвчин нэг, эсвэл хоёр талын буюу нэг хөндий, эсвэл бүх хамрын хоёр талын дайвар хөндийг эзэлсэн байж болно.
Хамрын дайвар хөндийн үрэвсэл нь ямар ч насанд тохиолдоно.
Шалтгаан
Гайморит нь хамрын хурц ханиад, томуу, корь, улаан эсэргэнэ ба бусад халдварт өвчний үед үүснэ. Мөн түүнчлэн дээд дөрвөн арааны ёзоорын өвчнөөс болж бас үүсдэг байна.
Фронтит ба этмоидитын шалтгаан нь гайморитынхтай адил. Фронтитын явц хамрын бусад дайвар хөндийн үрэвслийг бодвол илүү хүнд байдаг.
Ясны ханын гэмтэлтэй хурц этмоидит нь дийлэнх тохиолдолд улаан эсэргэний үед ажиглагддаг. Сфеноидит нь цөөн тохиолдох бөгөөд гол төлөв торлог ясны арын эсийн өвчлөлтэй холбоотой байдаг.
Явц
Гайморитын үед гэмтсэн дайвар хөндийгөөр өвдөж, хамраар амьсгалахад хүнд болж, ялгадас гарч, гэмтсэн талын үнэрлэх мэдрэхүй алдагдан, хурц гэрлээс эмээх, нулимс гойжих шинж тэмдэг ажиглагдана. Өвдөлт нь тарсан, байрлал нь тодорхойгүй байх нь олонтаа ч заримдаа дух, шанааны орчин өдрийн тогтсон цагт өвддөг. Халуурч, чичрүүдэс хүрнэ.
Фронтитын үед духны орчим, ялангуяа өглөөд өвддөг. Хамраар амьсгалахад бэрхшээлтэй болж, гэмтсэн талын хамарнаас ялгадас гарна. Өвдөлт заримдаа тэсвэрлэшгүй болдог. Хүнд үед нүд рүү өвдөх, гэрэлд гялбах, үнэрлэх мэдрэхүй буурах шинж ажиглагдана. Толгойн өвдөлт хамрын дайвар хөндийг цэвэрлэсны дараа намдаад битүүрэхийн хэрээр ахин өвдөж эхэлнэ. Томууны гаралтай хурц фронтитын үед биеийн халуун нэмэгдэн, заримдаа дайвар хөндийн харалдаа арьсны өнгө өөрчлөгдөж, дух ба дээд зовхины арьс хавагнан овгор болдог.
Этмоидитын үед толгойн өвдөхөөс гадна хамрын уг, цохны орчим өвдөнө. Ялгадас эхлээд ийлдэсэрхэг байснаа дараа нь идээрхэг болно. Үнэрлэх мэдрэхүй эрс буурч, хамрын амьсгал хүндрэлтэй болно. Биеийн халуун нэмэгдэнэ.
Сфеноидитын үед толгой өвдөнө. Ихэвчлэн зулай орчим, толгойн гүн рүү, дагз, нүдний ухархай руу өвдөнө. Архаг гэмтлийн үед өвдөлт зулай орчимд мэдрэгдэн, том хэмжээний дайвар хөндийтэй бол дагз руу тархана. Заримдаа өвчтөний хараа хурдан муудна.
Оношлогоо
Эдгээр шинжүүд гарч илэрч байвал ЧХХ-эмчид ханд. Синуситын үеийн шинжилгээний үндсэн арга бол хамрын дайвар хөндийн рентген зураг авах, диафаноскопия юм. Хурц процессыг эмчлэхгүй бол архаг хэлбэрт шилжих бөгөөд буглаа, менингит үүсгэх аюулдтай.
Эмчилгээ
Гайморитын эмчилгээ нь ердийн эмийн эмчилгээ байх бөгөөд дайвар хөндийгөөс ялгадас чөлөөтэй гарах боломжийг хангахад чигэлдэг. Халуунтай үед хэвтрийн дэглэм сахин, халуун бууруулах, мэдрэлийн өвдөлт дарах бэлдмэл (аспирин, амидопирин) хэрэглэнэ. Хордлого илэрсэн үед антибиотикийг булчингаар хийнэ. Хамрын салст бүрхүүлийн хөвсийлт, хаванг буулгах зорилгоор судас нарийсгах бэлдмэлийг (галазолин) хэрэглэнэ. Нөхөн сэргээх эмчилгээ сайн нөлөөтэй (хөх гэрлийн ламп, соллюкс, УВЧ шарлага). Антибиотикыг цацлага, утлага хэлбэрээр хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Эдгэрэлт удаан байгаа үед хөндийд хатгалт хийж, халдваргүйжүүлэх бэлдмэлийн уусмалаар угааж, антибиотик хийнэ.
Хурц фронтитын эмийн эмчилгээ хийнэ. Хамрын доод жимний салст бүрхэвчинд нафтизин, эсвэл галазолины 0,2% уусмал түрхэх замаар дайвараас ялгадсыг гадагшлуулна. Эдгээр уусмалыг хамрын дусаалга хэлбэрээр хэрэглэж болно. Өвчний эхний өдрүүдэд хэвтрийн дэглэмтэй сахиж, аспирин, антибиотикийн цацлага, утлага, нөхөн сэргээх эмчилгээ (хөх гэрлийн лампны шарлага, солюкс, УВЧ шарлага) хийнэ. Хүнд тохиолдолд булчинд антибиотик хийнэ. Архаг фронтитын үед эмийн эмчилгээнээс эхлээд үр дүн өгөхгүй үед мэс заслын эмчилгээ хийнэ.
Сфеноидитын үед хамрын хөндийн салст бүрхүүлд судас нарийсгах үйлдэлтэй бэлдмэлүүдийг (галазолин) түрхэнэ. Өвчин сунжирсан үед хөндийд хатгалт хийж антибиотикын уусмалаар угаана. Заримдаа мэс засал хийх заалт гардаг. Жишээ нь: дунд самалдгын арын өнцгийг тайрах.
Урьдчилан сэргийлэлт
Хамрын дайвар хөндийн үрэвслээс сэргийлэхийн тулд үндсэн өвчнийг (томуу, хамрын хурц ханиад, корь, улаан эсэргэнэ ба бусад халдварт өвчнүүд, шүдний өвчин) эмчлэх, хамрын таславчын муруйлт, хамрын хөндийн битүүрэл ба нарийсал зэрэг үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлийг ариллгах хэрэгтэй.
http://www.103.mn/archives/232

Tuesday, October 2, 2012

Д.Бадамгарав: Эмнэлгээс шалтгаалсан халдварыг бууруулах зорилготой ажиллаж байна

Д.Бадамгарав: Эмнэлгээс шалтгаалсан халдварыг бууруулах зорилготой ажиллаж байна

Suu tsagaan ideeg iheer heregleerei

http://www.youtube.com/watch?v=GMHcT5j5CO4


Шүд цоорлын өвчин ба түүний хүндрэл


Шvд цоорох өвчин гэдэг нь шvдний хатуу эдийн эрдэсийн алдагдлын улмаас шvдний хатуу эд зөөлөрч, шvдэнд хөндий vvсэх эмгэг процессийг хэлнэ.
Шүд цоорох өвчин нь монгол улсад 95 % ын тархалттай байна. Шүд шүдэлсний дараа ямар нэгэн хүчин зүйлийн улмаас шүдний хатуу эдийн бүрэн бүтэн байдал алдагдахыг шүд цоорох өвчин гэнэ. Шүд цоорлын өвчин нь маш олон шалтгаантай өвчин бөгөөд дотор нь гадаад, дотоод хүчин зүйл гэж ангилна. Гадаад хүчин зүйл нь шүдэнд шууд нөлөөлж байхад дотоод хүчин зүйл нь тухайн хүний бие махбоодийн өөрчлөлт , бодисын солилцооны хямрал зэргээс шүдэнд шууд биш дотроос нь нөлөөлдөг.
Шүд цоорлын өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс:
• Ерөнхий хүчин зүйл
• Хоол болон ундны усны чанар
• Бие махбодын эрхтэн системийн байдал
• Дархлаа тогтолцоо
• Хэсгийн хүчин зүйл
• Шүдний өнгөр амны шингэний найрлага ба шинж чанарын өөрчлөлт
• Нүүрс усыг ихээр агуулсан хоолны үлдэгдэл
• Шүдний эдийн өөрийнх нь тэсвэрт чанар
• Шүдний эдийн бүтцийн бүрэн байдал
• Шүдний хатуу эдийн химийн найрлага
• Удам зүйн байдал тус тус ордог.


Шүд цоорох өвчний эмнэл зүй:
Шүд цоорлын өвчний үед шүдний хатуу эд сийрэгжин өнгө нь өөрчлөгдөж эхлэх ба аажмаар хатуу эдийн давхаргуудыг гэмтээж хөндийг үүсгэнэ. Энэ нь халуун , хүйтэн, химийн ба механик цочруулаас хоромхон зуурын өвдөлт өгнө.
Шүд цоорох өвчнийг эмнэлзүйн үе шатаар нь 4 ангилна. Үүнд :
1.Толбын үе
2. Өнгөц цоорол
3. Дунд цоорол
4. Гүн цоорол

Шүд цоорох өвчний эмнэлзүйн илрэл ба хүндрэл:
Шүд цоорох өвчний хүндрээгүй үед хүчтэй өвдөлт өгдөггүй учир хүмүүс эмчид тэр болгон хандаад байдаггүй. Иймд цоорлын хөндийд үржсэн микроб нь шүдний зөөлөн эд буву мэдрэл судасны багцад нэвчин орж түүнийг үрэвсүүлнэ. Үүнийг зөөлцийн үрэвсэл гэнэ. Шүдний зөөлцийн үрэвсэлийн үед шүд гадны ямар нэгэн нөлөөгүйгээр маш хүчтэй өвдөхөөс гадна , мэдрэлийн судлаар чих , шанаа рууд дамжийн өвддөг учраасхүмүүс аль шүд өвдөөд байгааг мэддэггүй. Энэ өвчний үед өвдөлт нь өдөр бага , шөнө ихэсдэгээрээ бусад өвчнөөс онцлог юм.
Зөөлцийн үрэвлслийг дотор нь цочмог ба архаг гэж ангилна. Хурц үрэвсэл нь 14 хоног хүртэл үргэлжилэх ба цаашид өвдөлт аажимдаа намдаж архагшина. Архаг үрэвслийн үед хүчтэй өвдөлт намддаг боловч өлвлдөлтийн хүч , өвдөлт үүсэх шалтгаан, өвдөлт үргэлжлэх хугацаа, эмнэл зүйн илрэл нь харилцан адилгүй байна. Зөөлцийн үрэвслийг эмчлээгүй үед зөөлц үхжиж шүдний сурвалжийг тойрон буй эдийг үрэвсүүлнэ. Үүнийг шүдний холбоос эдийн үрэвсэл гэнэ.
Шүдний холбоосын үрэвслийн үед өвдсөн шүдний сурвалжийн оройд хуримтлагдсан шингэн нь шүдийг дээш түлхэж бусад шүднээс өндөр болгосноос ам хаах болгонд өвчтэй шүд өртөж өвдөлт өгнө. Иймд өвчтөн амаа хагас ангархай байлгана. Өвдөлт өдөр , шөнөгүй үргэлжилдэг тул маш их зовиуртай байна. Амнаас эвгүй үнэртэх, эвдсөн шүдний өнгө нь хувирах, буйл хацар хавдах зэрэг зовиурууд гарна. Шүдний холбоосын үрэвсэлт өвчин нь шүдний сурвалжийн оройд буюу сурвалжийн ирмэгт эсвэд сурвалж хоорондд үүсч болдог ба үүссэн байрлалаасаа болж өвдөлтийн шинж өөр өөр байна.шүдний холбоосын үрэвсэл мөн адил цочмог ба архаг гэсэн эмнэлзүйн шатыг дамжина.
Үрэвсэл ба халдварын голомтыг гадагшлуулж чадаагүйн улмаас эрүү болон хоншоорын ясны хальсны доогуур үрэвслийн шингэн , идээ хуримтлагдаж хавдаж эхэлнэ. Холбоосын үрэвсэл удаан үргэлжилвэл ясны хальсыг сийрэгжүүлэн цоолж ясны үрэвсэл үүсгэнэ. Тухайн хүний биеийн эсэргүүцэл , анатомийн онцлогоос шалтгаалж зарим ясны үрэвсэл буйлыг цоолж идээт шингэн гадагшилдаг бол зарим нөхцөлд идээт шингэн ясны гүн рүү нэвчин нүүрний өнгөц ба гүн байрлалтай булчингийн завсар, мөн булчингийн хальсыг дамжин гавлын яс , цээжний хөндий рүү орсноор тархины хальсны үрэвсэл, голтын үрэвсэл болгож хүнийг үхэлд хүргэдэг байна.

Emch.mn

Monday, April 23, 2012

Шүдээ хэрхэн эрүүл байлгах вэ?

Амны хөндийн эрүүл ахуй сахих нь шүдний хорхойтол, буйлны үрэвсэл, шүдний эдийн үрэвсэл болон амны хөндийн элдэв өвчлөлөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.

Шүдээ зөв сойздож угаах, шүдээ цэвэрлэх гэх мэт өдөр тутмын энгийн үйлдлээс амны эрүүл мэнд эхлэнэ. Урьдчилан сэргийлэх арчилгааг тогтмол сайн хийснээр аливаа нэгэн сэтгэл зовоосон өвчин эмгэг, шаналал зовиуриас таныг чөлөөлөх бөгөөд эмнэлгийн хаалга татахаас сэргийлж чадна.
Ингэхийн тулд шүдний хорхойтолт, буйлны үрэвсэл болон амны хөндийн бусад хүндрэл үүсэх магадлалыг мэдрэгдэхүйц багасгахын тулд шүдний эмчид тогтмол хяналтанд орж үзүүлэхийн зэрэгцээ та дараах энгийн аргуудыг хэрэглэж болно

Насанд хүрсэн хүний шүд нь найман үүдэн шүд, дөрвөн соёо, найман бага араа, арван хоёр их араа нийт 32 шүднээс бүрддэг. Үүдэн шүд нь амны урд хэсэгт байрлах ба хоол хүнсний зүйлийг хазаж зуух үед хэрчиж тасдан жижиглэх үүрэгтэй. Соёо амны урд хэсэгт байдаг шовх маягийн шүднүүд юм.

Бага араа болон их араа нь таны амны хажуу болон ар хэсгээр байрладаг.Тэд хоолыг бүрэн жижиглэн нунтаглаж залгихад хялбар болгодог. Бүрэн бүтэн шүдтэй хоол хүнсээ сайтар зажилж иддэг хүний хоол боловсруулах эрхтэн хэвийн ажиллаж хоолны шингэц сайн байдаг.

Зөвлөмж:
-Шүдээ өдөрт хоёр удаа сайтар сойздож угаах
-Зөв зохистой хооллож, өглөө, өдөр, оройн хоолны хооронд чихэрлэг зүйлээс татгалзаж байх

-Шүдний оог зөв сонгох
-Шаардлагатай бол эмчийн зөвлөснөөр фтор агуулсан эмээр амаа зайлж шүдээ цэвэрлэх
-Хэрвээ хүүхэд тань 12 нас хүрээгүй бол фтортой усаар амыг нь зайлах, фтортой хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглүүлэх
-Гурван сар тутамд шүднийхээ сойзыг шинэчилж байх

-Өдөр бүр амаа сод юмуу давстай усаар зайлж буйлны үрэвслээс сэргийлэх


Эх сурвалж:
setguul.mn

Saturday, April 14, 2012

Thursday, February 16, 2012

Bright-white dental clinic - welcome to our clinic!





Dear, Customers,
We are cordially inviting to our Bright white dental clinic, which offers you the customer-friendly environment with well equipped modern dental facilities and services that meet the international standard requirements. 
We offer you the following services:
-         Restorative treatment for all types of cavity
-         Restorative treatment for discolor and disshape
-         Periodontal treatments
-         Contract crown on the root
-         X-ray diagnosis
-         Orthodontic
-         Bleaching and other esthetic treatments
-         Preventive treatment and consulting on continuous basis.

Friday, February 10, 2012

Гиппократын тангараг

Гиппократын тангараг
Доорх өргөх тангараг, өчил бичиг юүгээ өөрийн хүчин сачий, ухахуй, билгийн чинээгээр чин үнэнчээр гүйцэтгэсүү гэмээн оточ Апполон, Асклепий, Гигиея, Панакея, ялгуулсан охид дагнис хийгээд тэнгэр нар юугаа урин залж тэдний тольдогч мэлмийн өмнө андгайлсугай. Үүнд намайг эмнэхүй урлагийн эрдэмд сургагч юугаан эцэг эх лүгээ сацууд үзэж өөрт олдсон хүртсэнээ түүнтэй хуваалцан, хэрэг тохиолдвоос гачигдахуйн цагт нь туслаж байсугай. Түүний орыг залгамжлагсадыг ахан дүүсээ гэмээн үзэж анагаахуй эрдэм юугаа тэднийг судлая гэмээн хүсвэл ямар ч харам шан үгсэл гэрээ гэлгүйгээр заасуу. Сургаал заамж, аман хичээл сургах бусад бүхнийг өөр хэн ч бус өөрийн болон багшийн хүвгүүд хийгээд гагцхүү анагаахуй ухааны жам дагуу их өчил надтай тангаргийн барилдлагаат шавь нартаа сонсгож байсуу. 
Би-бээр өвчтний ахуй дэглэмийг тэдэнд альваа хор хөнөөл шудрага бусын гэм хүргэхээс татгалзан өөрийн хүчин чадал ухахуй билгийн чинээнд нийцүүлэн ямагт тэдний бус буянд чиглүүлсүгэй. Амь бүрэлгэх альваа хэрэглүүрийг би надаас гуйх хэнээ-бээр хэрхэвч үл өгсүү, тэр мэт санаа бодлыг хэрэгжүүлэгч зам мөрийг хэнд ч үл заасуу. Би бээр аж төрөл, ажил эрдэм юугаасаа насан туршид гэм зэмгүй, ариунйй хөтлөн залсуу. Цулст нь чулуу тогтохуй өвчнээр эмнэлчидийг ямарч тохиолд боловч эс хэрчин хагалж, үүнийг эл ажлаар оролдогч бусад хүнд хүртээж байсуу. 
Ямарч айлд орвол, альваа санаатай, шудрага бус хөнөөлтэй бүхэн, нэн ялангуяа эм, эр иргэн, боол хэний ч хайр сэтгэлийн хэрэг бүхнээс үсэд хол байж гагцхүү өвчтөний тусын тулд орж байсуу. Би бээр эмнэх, түүнчлэн эс эмнэх цагтаа хүмүүсийн аж төрлийг зарлан задлаж үл зохилдох бүхнийг огоот үл үзэн, үл сонсон тэр мэтсийг хүний нууц хэмээн таг дуугүй өнгөрч байя. 
Андгай тангараг юугаа эс эвдэн гүйцэлдүүлэгч миний аж амьдрал, ажил эрдэмд минь аз жаргал хүртэж, хүн тоотноос цаглашгүй мөнхийнх яруу алдар олдох болтугай. 
Тангарагаас няцаж, худал хуурмаг андгайлагчидад үүний эсэргэн хүртэх болтугай. 
Тайлбар: Энэхүү тангаргыг орос хэлнээс 1989 онд эрдэмтэн зохиолч агсан Ш. Гаадамба орчуулж профессор Г. Жамба хянан тохиолдуулж МАУ сэтгүүлийн мөн оны 2-рт нийтлүүлжээ.   

Friday, January 27, 2012

Dental problems


Dental problems

Below are some of the many dental conditions with varying incidence.

Dental caries occurs often due to bacterial attacks from plaque which are formed by foods that causes tooth decay and demineralization. Dental caries can be prevented but not recovered. Through proper oral care and regular dental procedures, tooth decay can be prevented.

There is a condition called tooth sensitivity where sharp pains are caused by exposed dentin alone. This is frequent in the premolars and canine area. Surgery, topical treatments and certain tooth pastes (dentrifices) are usually given to clients suffering from this. These agents desensitize the pain making it bearable for client recovery.

Mouth abscesses is an infection that surrounds the tissues in the tooth. These happen because of tissue destruction, tooth loss or widened infection from other parts of the body. Treatments are usually simple and used in other dental conditions.

Involuntary grinding of teeth whether awake or asleep is a condition called Bruxism. This can cause severe dental damage. This usually occurs in children but is often outgrown. Treatments rely largely on treating psychosomatic factors, which is the main reason why clients grind their teeth.

Carious, periodontal, wisdom tooth and dental trauma origins are common dental emergencies which require immediate attention from professional oral hygienist.

With an incomplete fracture on a vital posterior tooth that is connected to the dental and sometimes the pulp means you have a cracked tooth. Occasional adjustments, restoration or endodontic treatments would help alleviate the condition.

Dry socket disorder is an infectious type of dental condition that is created when a tooth is removed and occurs mostly after wisdom tooth extraction. This condition is usually seen in women than men. Preventive treatment includes use of antifibrinolytics agents, antiseptics as well as antibiotics.

When a wisdom tooth fails to erupt or function properly, this will cause dental problems. The cause of this condition is due to space constraint. Although there is no unique treatment, this will require surgery or teeth extraction only after careful deliberation.

Tooth abrasion is a destruction of your teeth but without carious. This is due to erosion from gastric, anorexia and bulimic patients, those with unusual diets or exposed with acidic fumes. Due to increase consumption of soft drinks, the young are commonly affected by this condition. Prevention is better than resorting to restorative treatments which are quite expensive.

Tooth disorders that are drug induced involves discoloration, physical damage and tooth sensitivity alterations. Common drugs that cause this condition are fluorides, tetracyclines, minocycline, ciprofloxacin, anticonvulsants and chemotherapy drugs.

Tuesday, January 10, 2012


Ясны сийрэгжилт-Остеопороз
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин өвчний дараа ясны сийрэгжилт эзэлж байгаа нь өвчины тархалт ихсэн залуужиж байгааг харуулж байна. Хүн хоногт 1000-1500 мг кальцыг хоол хүнс болон нэмэлт бүтээгдэхүүнээр авах шаардлагатай. Иймд цагаан идээ ааруул, сүү, цөцгийн тос хэрэглээрэй. Өвлийн улиралд нарны гэх Д витамин ихээр дутагдах учир загас, жүржийн шүүс, үзэмний шүүс хэрэглэвэл Кальцийн шимэгдэлтийг сайжруулна. Кальц хэдийгээр авч байгаа ч хөдөлгөөн багатай байх,  кофейн ихээр агуулсан кофе, өтгөн цай, давс, хийжүүлсэн ундаа зэрэг нь кальц, магни бусад элементийг биеэс гадагшлуулах хортой шүү.
Энэ өвчний шинж тэмдэг: Буйлнаас цус гарах, шүд хурдан хорхойтох, үйрч унах, үс унах, хумс хугарах, шалтгаангүй уурлах, зүрх өвдөх, нойргүйдэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.