Monday, April 23, 2012

Шүдээ хэрхэн эрүүл байлгах вэ?

Амны хөндийн эрүүл ахуй сахих нь шүдний хорхойтол, буйлны үрэвсэл, шүдний эдийн үрэвсэл болон амны хөндийн элдэв өвчлөлөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.

Шүдээ зөв сойздож угаах, шүдээ цэвэрлэх гэх мэт өдөр тутмын энгийн үйлдлээс амны эрүүл мэнд эхлэнэ. Урьдчилан сэргийлэх арчилгааг тогтмол сайн хийснээр аливаа нэгэн сэтгэл зовоосон өвчин эмгэг, шаналал зовиуриас таныг чөлөөлөх бөгөөд эмнэлгийн хаалга татахаас сэргийлж чадна.
Ингэхийн тулд шүдний хорхойтолт, буйлны үрэвсэл болон амны хөндийн бусад хүндрэл үүсэх магадлалыг мэдрэгдэхүйц багасгахын тулд шүдний эмчид тогтмол хяналтанд орж үзүүлэхийн зэрэгцээ та дараах энгийн аргуудыг хэрэглэж болно

Насанд хүрсэн хүний шүд нь найман үүдэн шүд, дөрвөн соёо, найман бага араа, арван хоёр их араа нийт 32 шүднээс бүрддэг. Үүдэн шүд нь амны урд хэсэгт байрлах ба хоол хүнсний зүйлийг хазаж зуух үед хэрчиж тасдан жижиглэх үүрэгтэй. Соёо амны урд хэсэгт байдаг шовх маягийн шүднүүд юм.

Бага араа болон их араа нь таны амны хажуу болон ар хэсгээр байрладаг.Тэд хоолыг бүрэн жижиглэн нунтаглаж залгихад хялбар болгодог. Бүрэн бүтэн шүдтэй хоол хүнсээ сайтар зажилж иддэг хүний хоол боловсруулах эрхтэн хэвийн ажиллаж хоолны шингэц сайн байдаг.

Зөвлөмж:
-Шүдээ өдөрт хоёр удаа сайтар сойздож угаах
-Зөв зохистой хооллож, өглөө, өдөр, оройн хоолны хооронд чихэрлэг зүйлээс татгалзаж байх

-Шүдний оог зөв сонгох
-Шаардлагатай бол эмчийн зөвлөснөөр фтор агуулсан эмээр амаа зайлж шүдээ цэвэрлэх
-Хэрвээ хүүхэд тань 12 нас хүрээгүй бол фтортой усаар амыг нь зайлах, фтортой хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглүүлэх
-Гурван сар тутамд шүднийхээ сойзыг шинэчилж байх

-Өдөр бүр амаа сод юмуу давстай усаар зайлж буйлны үрэвслээс сэргийлэх


Эх сурвалж:
setguul.mn

Saturday, April 14, 2012