Thursday, December 15, 2011

Zygomatic fracture

Эрүү нүүрний гэмтлийн нэгэн болох  шанаа ясны хугарал нь зам тээврийн осол, спорт болон ахуйн  гэмтэл зэрэг гадны хүчтэй нөлөөллөөс шалгаалан ихсэж байгаагаас нарийвчлан судалгаа хийхэд хүргэсэн.  Шанаа ясны хугарлын гэмтлийн зэрэг, тохиолдууд амбулатори ба хэвтэн эмчлүүлэгчдээс тусламж авах нь нилээд нэмэгдсэн байна.
Манай орны судлаачдын үзсэнээр нүүрний ясны /эрүүний/ хугарал залуучуудын дунд элбэг тохиолддог /81,3%/, Г. Нацагдорж 1996, /75,5%/ Л. Хэнтий 1996, Оросын судлаачдын үзсэнээр нүүрний ясны хугаралтай өвчтөн 66-96,5% Н.Г. Бадзашвили, 1974,1968, Ю. И. Бернадский, 1978, Г.М. Моссевна 1982, судалгаагаар тасаг болон амбулаторид эрүүний хугарлын улмаас эмнэлгийн тусламж авдаг бөгөөд  жилд 10-15% өсдөг болохыг тогтоосон байна. Хэвлэлийн тоймоос үзэхэд Америкийн судлаачид  С. Гехард, А. Жосеф нарын судалгаагаар 259 өвчтөн  /59,3%/  шанаа ясны зөрсөн болон зөрөөгүй хугаралтай өвчтөн байсан ба үүний 10,4-10,8% нь шанаа ясны нумын хугарал тохиолдсон байна.

No comments:

Post a Comment