Ерөнхий
Синуситууд гэдэг нь хамрын дайвар хөндийн үрэвслийн шинжтэй бүлэг өвчний нэр юм.
Хамрын дайвар хөндийн үрэвсэл нь дотроо хэд хэдэн янз байдаг. Үүнд:
Гайморит. Дээд эрүүний хөндийн (гайморын) салст бүрхүүлийн үрэвсэл
Фронтит. Духны хөндийн үрэвсэл
Этмоидит. Торлог ясны хөндийн үрэвсэл
Сфеноидит. Нум хэлбэрийн хөндийн үрэвсэл багтана.
Өвчин нэг, эсвэл хоёр талын буюу нэг хөндий, эсвэл бүх хамрын хоёр талын дайвар хөндийг эзэлсэн байж болно.
Хамрын дайвар хөндийн үрэвсэл нь ямар ч насанд тохиолдоно.
Шалтгаан
Гайморит нь хамрын хурц ханиад, томуу, корь, улаан эсэргэнэ ба бусад халдварт өвчний үед үүснэ. Мөн түүнчлэн дээд дөрвөн арааны ёзоорын өвчнөөс болж бас үүсдэг байна.
Фронтит ба этмоидитын шалтгаан нь гайморитынхтай адил. Фронтитын явц хамрын бусад дайвар хөндийн үрэвслийг бодвол илүү хүнд байдаг.
Ясны ханын гэмтэлтэй хурц этмоидит нь дийлэнх тохиолдолд улаан эсэргэний үед ажиглагддаг. Сфеноидит нь цөөн тохиолдох бөгөөд гол төлөв торлог ясны арын эсийн өвчлөлтэй холбоотой байдаг.
Явц
Гайморитын үед гэмтсэн дайвар хөндийгөөр өвдөж, хамраар амьсгалахад хүнд болж, ялгадас гарч, гэмтсэн талын үнэрлэх мэдрэхүй алдагдан, хурц гэрлээс эмээх, нулимс гойжих шинж тэмдэг ажиглагдана. Өвдөлт нь тарсан, байрлал нь тодорхойгүй байх нь олонтаа ч заримдаа дух, шанааны орчин өдрийн тогтсон цагт өвддөг. Халуурч, чичрүүдэс хүрнэ.
Фронтитын үед духны орчим, ялангуяа өглөөд өвддөг. Хамраар амьсгалахад бэрхшээлтэй болж, гэмтсэн талын хамарнаас ялгадас гарна. Өвдөлт заримдаа тэсвэрлэшгүй болдог. Хүнд үед нүд рүү өвдөх, гэрэлд гялбах, үнэрлэх мэдрэхүй буурах шинж ажиглагдана. Толгойн өвдөлт хамрын дайвар хөндийг цэвэрлэсны дараа намдаад битүүрэхийн хэрээр ахин өвдөж эхэлнэ. Томууны гаралтай хурц фронтитын үед биеийн халуун нэмэгдэн, заримдаа дайвар хөндийн харалдаа арьсны өнгө өөрчлөгдөж, дух ба дээд зовхины арьс хавагнан овгор болдог.
Этмоидитын үед толгойн өвдөхөөс гадна хамрын уг, цохны орчим өвдөнө. Ялгадас эхлээд ийлдэсэрхэг байснаа дараа нь идээрхэг болно. Үнэрлэх мэдрэхүй эрс буурч, хамрын амьсгал хүндрэлтэй болно. Биеийн халуун нэмэгдэнэ.
Сфеноидитын үед толгой өвдөнө. Ихэвчлэн зулай орчим, толгойн гүн рүү, дагз, нүдний ухархай руу өвдөнө. Архаг гэмтлийн үед өвдөлт зулай орчимд мэдрэгдэн, том хэмжээний дайвар хөндийтэй бол дагз руу тархана. Заримдаа өвчтөний хараа хурдан муудна.
Оношлогоо
Эдгээр шинжүүд гарч илэрч байвал ЧХХ-эмчид ханд. Синуситын үеийн шинжилгээний үндсэн арга бол хамрын дайвар хөндийн рентген зураг авах, диафаноскопия юм. Хурц процессыг эмчлэхгүй бол архаг хэлбэрт шилжих бөгөөд буглаа, менингит үүсгэх аюулдтай.
Эмчилгээ
Гайморитын эмчилгээ нь ердийн эмийн эмчилгээ байх бөгөөд дайвар хөндийгөөс ялгадас чөлөөтэй гарах боломжийг хангахад чигэлдэг. Халуунтай үед хэвтрийн дэглэм сахин, халуун бууруулах, мэдрэлийн өвдөлт дарах бэлдмэл (аспирин, амидопирин) хэрэглэнэ. Хордлого илэрсэн үед антибиотикийг булчингаар хийнэ. Хамрын салст бүрхүүлийн хөвсийлт, хаванг буулгах зорилгоор судас нарийсгах бэлдмэлийг (галазолин) хэрэглэнэ. Нөхөн сэргээх эмчилгээ сайн нөлөөтэй (хөх гэрлийн ламп, соллюкс, УВЧ шарлага). Антибиотикыг цацлага, утлага хэлбэрээр хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Эдгэрэлт удаан байгаа үед хөндийд хатгалт хийж, халдваргүйжүүлэх бэлдмэлийн уусмалаар угааж, антибиотик хийнэ.
Хурц фронтитын эмийн эмчилгээ хийнэ. Хамрын доод жимний салст бүрхэвчинд нафтизин, эсвэл галазолины 0,2% уусмал түрхэх замаар дайвараас ялгадсыг гадагшлуулна. Эдгээр уусмалыг хамрын дусаалга хэлбэрээр хэрэглэж болно. Өвчний эхний өдрүүдэд хэвтрийн дэглэмтэй сахиж, аспирин, антибиотикийн цацлага, утлага, нөхөн сэргээх эмчилгээ (хөх гэрлийн лампны шарлага, солюкс, УВЧ шарлага) хийнэ. Хүнд тохиолдолд булчинд антибиотик хийнэ. Архаг фронтитын үед эмийн эмчилгээнээс эхлээд үр дүн өгөхгүй үед мэс заслын эмчилгээ хийнэ.
Сфеноидитын үед хамрын хөндийн салст бүрхүүлд судас нарийсгах үйлдэлтэй бэлдмэлүүдийг (галазолин) түрхэнэ. Өвчин сунжирсан үед хөндийд хатгалт хийж антибиотикын уусмалаар угаана. Заримдаа мэс засал хийх заалт гардаг. Жишээ нь: дунд самалдгын арын өнцгийг тайрах.
Урьдчилан сэргийлэлт
Хамрын дайвар хөндийн үрэвслээс сэргийлэхийн тулд үндсэн өвчнийг (томуу, хамрын хурц ханиад, корь, улаан эсэргэнэ ба бусад халдварт өвчнүүд, шүдний өвчин) эмчлэх, хамрын таславчын муруйлт, хамрын хөндийн битүүрэл ба нарийсал зэрэг үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлийг ариллгах хэрэгтэй.
http://www.103.mn/ archives/232

http://www.103.mn/